Хэрэв хүүхэд өс хонзон, дайсагналтай орчинд өссөн бол Хэрүүл хийж сурдаг
Хэрэв хүүхэд үргэлж ичиж, зовж хүмүүжсэн бол Өөрийгөө буруутгаж сурдаг
Хэрэв хүүхдээ хүлээцтэй хандаж хүмүүжүүлсэн бол Тэвчээртэй байхыг сурдаг
Хэрэв хүүхдээ дэмжиж, урам зориг өгдөг бол Өөртөө итгэх итгэлтэй болдог
Хэрэв хүүхдийг магтаж урамшуулж өсгөсөн бол Бусдыг сайшааж сурдаг
Хэрэв хүүхэд, өөрийг нь, эрхийг нь хүндэлдэг орчинд өссөн бол Бусдад эрх тэгш, шудрага хандаж сурдаг
Хэрэв хүүхэд, бусадтай хуваалцахын сайхныг харж өссөн бол Өглөгч болж өсдөг
Хэрэв хүүхэд зөв шударга орчинд хүмүүжсэн бол Үнэн зөв, шулуун шударга байж сурдаг
Хэрэв хүүхдийн үзэл бодлыг сонсож, зөвшөөрөн дэмжиж өсгөсөн бол Өөрийгөө хайрлаж, хүндэлж сурдаг
Хэрэв хүүхэд, ээж аавынхаа хайрыг, тэдний дотны харицааг мэдэрч өссөн бол Амьдралд аз жаргалтай байж чаддаг
"Бид ямар байна, Хүүхэд маань тийм болон хүмүүждэг."