Агуулга руу очих

Монгол хүүхэд бүлгэм

2009 оны 12-р сарын аяны хандив, зарлагын тайлан
Сайн байна уу ? Шинэ жилийн мэнд, Шинэ оны мэнд хүргэе!

“Би чадна” хүүхдийн бие даан хөгжих төвийг дахин сэргээх үйл ажиллагаанд тусалсанд бүх хүнд “маш их баярлалаа” гэдгээ юуны өмнө нийт нөхдийнхөө өмнөөс цохон хэлье. Энэ үйл ажиллагаа маань 2009 оны 11 дүгээр сарын 10–ны өдрөөс 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд амжилттай явагдаж дууслаа. Та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байгаа “Би чадна” төвийн хүүхдүүдийн мэндчилгээг өргөн дэвшүүлэхийн хамт 2010 оны цаашдын чинь ажил хөдөлмөр, хичээл сурлага, гэр бүлийн тань амьдралд амжилт хүсэж байна. Ташрамд дурдахад 2008 оны мөн яг өдийд /11-12 сард/ Оргио, Ариус, Чимгээ, Солонгоо, Номингоо, Шинээ, Батзаяа, Оогийноо, Desi, Мэндээ нарын залуус БНСУ-д ажиллаж, хөдөлмөрлөж суугаа залуусын /зарим хүмүүсийн нэр орхигдсон бол хүлцэл өчиж байна/ туслалцаа дэмжлэгээр бас нэг аян зохиож амжилттай дуусгаж байсан билээ. Түүнээс хойш ч энэ төвтэй холбоотой үйл ажиллагаа бид явуулж ирлээ.
Цаашид “Монгол хүүхэд” залуусын хөдөлгөөний үйл ажиллагаа зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй бөгөөд эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхдүүдэд чиглэсэн нийгэмд ашиг тустай аянуудыг зохион байгуулалттайгаар хэрэгжүүлж, үр дүнг нь танилцуулж байх бөгөөд хамтран сайн үйлсийн аянд гар бие оролцох хэн бүхэнд бидний үүд хаалга нээлттэй байх болно.

Ингээд “Би чадна” хүүхдийн төвд хандив өгсөн болон биет туслалцаа үзүүлсэн сайхан сэтгэлт хүмүүсийн нэрс болон цугласан хандивын зарцуулалтыг толилуулж байна.

Орлого:
1 . Эрдэнэчимэг 300000
2 . Дөлгөөн (50$+50000) 122000
3 . Янжмаа 50000
4 . Ариунболор 20000
5 . Тэнгис 20000
6 . Батбаатар (Монте) 10000
7 . Оюунболд 50500
8 . Ариунсанаа 30000
9 . Одончимэг эгч 20000
10 . Ариунцэцэг 10000
11 . Болортуяа 5000
12 . Ц.Одончимэг (ХЗҮХ) 13000
13 . Блогчдын холбоо & www.monkey.mn 50000
14 . Блогчид (Шинэ жилээр сагсаар цуглуулсан) 32000
15 . Үүрцайх 10000
16 . Дуулал 10000
17 . Цэдэнжав 10000
18 . Амаржаргал 30000
19 . Буянжаргал 10000
20 . Энхбаяр 10000
21 . Мөнхцэцэг 20000
Нийт 832500
(Тайлбар: 15-21 Филантропи төвөөс)
Зарцуулалт:
1 . Багшийн цалин 120000
2 . Байрны түрээс (өмнөх 2 сар өр + 20000) 420000
3 . Шинэ жилийн ширээ засах 62500
4 . Бэлэг (2500*40ш) 100000
5 . Бэлнээр үлдсэн 80000
6 . Дансанд үлдсэн 50000
Нийт 832500
Нийт үлдэгдэл (5+6) 130000


Мөн Отгонпүрэв, Дөлгөөн, Индра, Билгүүн, Ариус нар маань 300 гаруй ширхэг уран зохиолын ном, Ариунаа найзтайгаа хамт Орос уран зохиолын номнууд, Болортуяа сурах бичгүүд, Филантропи төвийн Сүнжид 10 шинэ жилийн бэлэг болон бусад залуус маань сэтгэл санаа, гар бие оролцон эд материалын туслалцаа үзүүллээ. Ямартай ч Монгол хүүхэд санаачилгын залуус маань Би чадна төвөө хаагдахаас аварч, хөл дээр нь босгож, хүүхдүүдээ баярлуулж, шинэ жилийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж чадлаа. Дэмжин энэ сайхан үйлсэд гар бие оролцож буй нийт залуусын маань ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй, амьдрал нь аз жаргалаар дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна.

“Филантропи” төвийн хамт олон Амраа, Сэлэнгэ, Мөнхцэцэг, Сүнжид тэргүүтэй залууст баярласан талархсанаа илэрхийлэхийн ялдамд хүүхдийн төлөө аянд туслахад дэмжлэг үзүүлсэнд блогчид болон Монгол хүүхэд санаачлагын нийт нөхдийнхөө өмнөөс баярласнаа илэрхийлж цаашдын тань ажилд амжилт хүсэж байна. 2009 оны 12 сарын 26-ны өдөр mongolhuuhed.wordpress.com блог дээр  бичсэн “Зүрх сэтгэлд нар манддаг” бичлэг нь энд оролцогч дэмжигчдийн албан ёсны байр суурь биш бөгөөд үүнийг бичигч би вээр тухайн өдрийн сэтгэлийн хөөрлөөр бичихдээ зарим хүний нэрийг орхигдуулж бичсэндээ хүлцэл өчиж байна. Бид ямар ч байсан хийсэн зүйлтэй шинэ оноо угтаж байна.

Бүгдэд шинэ оны мэнд хүргэе!

Обод


| хавчуулах | Биздэх | Илгээх | Сэтгэгдэл (2) | 807 хүн уншсан
Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:

Нээрээ Хархорин зочид буудлын менежер эгч нь Ариусд 5000 өгсөн нь тэр блогчдын дунд аялуулсан сагсны мөнгөтэй хамт орчихсон юм байна шүү. Дутуу дурдсан байна уучлаарай.
Almas хэзээ бичсэн: 01:27, 2010-01-19 | Холбоос | |
gaihamshigtai zaluus shvv sain sanaanii ajild ni ondoor amjilt hvsei. daraa daraagiin vil ajilgaand ni hamtran ajillah bolnoo.ta bvhneeree baharhaj bainaa.
shuudshuud хэзээ бичсэн: 16:25, 2010-01-04 | Холбоос | |



:-)
 
<< Эхлэл | < Өмнөх | Дараах >

Нийт: 25-с 9-р хуудас.

Шинэ сэтгэгдлүүд

Манай зарим гишүүд

obod shuudshuud ayunga oogiinoo

Тоолуур

2009 оны 6-р сараас хойш 147614 дахь зочин маань та боллоо. Баярлалаа.