Агуулга руу очих

Монгол хүүхэд бүлгэм

БИ ЧАДНА

family_jpg

“БИ ЧАДНА” ХҮҮХДИЙН БИЕ ДААН ХӨГЖИХ ТӨВ

 

 

Гэр орондоо хичээл номоо давтах боломжоор тааруу, номын сангаар үйлчлүүлж чаддаггүй, мэдээлэл олж авах бололцоо хязгаарлагдмал гэр хорооллын хүүхдүүдэд зориулан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие даан сурч, хөгжих орчинг бүрдүүлэх замаар хөгжлийг дэмжих, оюунлаг, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх зорилготойгоор энэхүү төвийг нээж ажиллуулж байна.

Төвийн үйл ажиллагааны танилцуулга:

• Номын сангийн үйлчилгээ Тус төвийн үйл ажиллагааны гол чиглэл нь ном сурах бичгээр үйлчлүүлэгч хүүхдүүдийг хангаж ажиллах ба өдөр бүр уг үйлчилгээг үзүүлэн ажиллах болно. Түүнчлэн номын сан дахь зарим сурах бичгийг ашиглан гэрийн даалгавар, бие даалтын ажлаа хийх боломжийг бүрдүүлнэ. • Интернетийн үйлчилгээ Үйл ажиллагааны энэхүү чиглэл нь хүүхэд залуучуудыг мэдээлэлээр хангах зориулалттай байх ба өдөр болгон хүүхдүүдэд уг үйлчилгээг хүргэж байна. Компьютерийн хүрэлцээнээс хамаарч хүүхэд бүр 30 аас дээшгүй минут интернетэд суух боломжтой. Одоогоор зөвхөн 2 компьютер дотоод сүлжээнд интернэтэд холбогдсон байна. • Сонирхолтой уулзалт, ярилцлага, лекц Энэхүү үйл ажиллагаа нь хүүхдүүдэд итгэл тэмүүлэл, хүсэл зориг өгөх зорилготой ба сард 1-2 удаа уг арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Эхний хөтөлбөрүүд 12 сараас эхлэх бөгөөд “Хүүхэд нас-Хүсэл мөрөөдөл- Амжилтын түүх” цуврал ярилцлагыг зохион байгуулна. • Сонирхолтой богино хэмжээний сургалт Уг үйл ажиллагаа нь хүний амьдралд өдөр тутам хэрэгцээтэй байдаг наад захын мэдлэгүүдийг хүүхдүүдэд сургах, ингэснээр зөв боловсон харилцаатай, эрүүл мэндийн мэдлэгтэй болох, бусдын өмнө бие зөв авч явах чадварт суралцахад нөлөө үзүүлэх зорилготой юм. • Хүүхэд, эцэг эхчүүдэд хандсан мэдээлэл, зөвлөгөө Бага насны болон шилжилтийн насны хүүхэдтэй ажиллахад эцэг эх, сургалт хүмүүжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал байх бөгөөд, энэхүү үйл ажиллагаа нь эцэг эхчүүд болон “Би чадна” төвийн ажиллагааг холбох ингэснээр хүүхэд бүрийн сургалт хүмүүжлийн ажилд хоёр талын хяналт тавих бололцоог бүрдүүлэх зорилготой юм. • Сонирхолтой тэмцээн уралдаан зохион байгуулах Энэхүү үйл ажиллагааны зорилго нь хүүхдүүдийг төвийн үйл ажиллагаанд улам идэвхитэй оролцох сонирхолыг төрүүлэх болон сурах эрмэлзэл, өрсөлдөөнийг хүүхдүүдийн хооронд бий болгох, цаашид багаар ажиллах чадвар, бусдын өмнө өөрийн хүлээсэн үүрэг хариуцлагыг ухамсарлахад сургахад оршино.

Төвийн материаллаг хангамжийн танилцуулга:

• Номын фонд Номын фонд нь хүмүүсийн хандиваар боссон бөгөөд одоогоор сурах бичиг, уран зохиол, танин мэдэхүй болон гадаад хэлийн 300 гаад ширхэг ном зохиолтой байгаа. • Компьютер Интернетэд холбогдсон хоёр компьютер байгаа бөгөөд мөн л хүмүүсийн хандиваар ирсэн. • Сурагчийн ширээ сандал Сурагчдад зориулсан 5 ширээ 7 сандал байгаа бөгөөд ширээ сандалыг PSFM ХХК-ийн хандивласан мөнгөөр хийлгүүлсэн • Номын тавиур 2 ширхэг номын тавиуртай бөгөөд мөн л PSFM ХХК-ийн хандивласан мөнгөөр хийлгүүлсэн. Тус төвийн номын фонд болон материаллаг хангамжийг нь хүмүүсийн сайн дурын хандиваар цуглуулсан бөгөөд уг төв цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулахад дараах зүйл шаардлагатай байна. Үүнд: 1. 1-9 дүгээр ангийн бүх ангийн сурах бичиг 2. Танин мэдэхүйн сэтгүүл, ном 3. Монголын түүхийн ном, нэг сэдэвт бүтээлүүд 4. Газрын зураг /дэлхийн болон монголын/ 5. Нэвтэрхий толь /олон улсын, монголын, хүүхдийн/ 6. Уг төвд хэрэгцээт зүйлийг авахад гарах сарын тогтмол зардал 800,0 төгрөг

ХЭН, ХЭРХЭН ҮЙЛЧЛҮҮЛЖ БОЛОХ ВЭ?

 

Баянзүрх дүүргийн 2, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амьдардаг 6-17 насны хүүхдүүд бүгд

үйлчилгээнд хамрагдах эрхтэй бөгөөд 1 хувь зураг, 6-10 насны хүүхэд эцэг эхийн зөвшөөрөлийг /бичгээравчран тус төвийн ажилтанд бүртгүүлнэ.

АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

2008 оны 11 сарын 3-ний өдрөөс эхлэн өдөр бүр 9.00 - 17.30 /

 

Тус төвөөс хүүхдэд хандан хүргэж, зохион байгуулж буй бүхэн үнэ төлбөргүй байх болно.

| хавчуулах | Биздэх | Илгээх | Сэтгэгдэл (3) | 1208 хүн уншсан
Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:

vneexeer goe yum aa bi xolbogd moor baina xolbogdox utas baina uu
erdene oyu (зочин) хэзээ бичсэн: 12:48, 2015-05-08 | Холбоос | |
алга ташилт алга ташилт тэврэлт rolling on the floor инээх зүрх өвдөх гоё шүү
Зочин хэзээ бичсэн: 15:07, 2010-10-09 | Холбоос | |
hi ymar goe yum be vneheer tanai tov hvvhded eeltei sn zvil hiij bdaad bayrlaj bas tanai hamt olond chin setgeleesee talarhal ilerhiilj bn bytshan hvvhdvvdiin ineemseglel minii hairiig hvrgej bn ene hoorhon hvvhdvvded mend hvrgej bn az jargalaar dvvren bgaarai ireedvin eh orniihii ezed ni ta nar shvv
davaa хэзээ бичсэн: 13:52, 2009-12-25 | Холбоос | |



:-)
 
<< Эхлэл | < Өмнөх | Дараах >

Нийт: 25-с 21-р хуудас.

Шинэ сэтгэгдлүүд

Манай зарим гишүүд

obod shuudshuud ayunga oogiinoo

Тоолуур

2009 оны 6-р сараас хойш 135782 дахь зочин маань та боллоо. Баярлалаа.